Хорхой өвс (cordyceps) бол ургамал, амьтны аймгийн аль алинд нь харьяалагддаг, хоёрдмол амьдралтай биологийн ховор бүтэц юм. Хятадууд эртнээс хорхой өвсийг “Бурхны хишиг”, “Ид шидийн билэгдэл” гэх зэргээр дээдлэн, дэлхий дээр өөр ямар ч ургамалд түүн шиг анагаах хүч үгүй хэмээн баталдаг байна.
Хорхой өвс нь Гималайн нурууны хойд хэсэг, Төвдийн өндөрлөгт далайн төвшнөөс дээш 3000-4000 метрийн өндөрт, хүчилтөрөгч багатай, хүйтэн, халуун харшсан эрс тэс уур амьсгалтай орчинд ургадаг. Амьдрах чадвар, байгалийн шалгарал сайтай бодьгал ажээ.
Хорхой өвс нь мөөгний тоосонцорыг амьсгалын замаар хүртдэг торго нэхэгч гэх эрвээхэйний авгалдайн дотор орж, уг шавжийг шимж ургадаг дээд ангиллын малгайгүй мөөг юм. Ингэж амьтан дотроос ургадаг учир амьтны буюу Ян энерги, ургамлын буюу Инь энергийг өөртөө шингээсэн байдаг. Энэ хоёр энергийг өөртөө шингээсэн өөр ямар ч ургамал дэлхийд байхгүй.
Хятадууд хорхой өвсийг гурван Инь, гурван Ян энергийг агуулсан гэж үздэг. Энэ нь:
Өвөл, зуны улиралд алинд нь ч ажрахгүй тэсвэртэй амьдардаг.
Газар доор ба газар дээр зэрэг амьдардаг.
Нэг биед амьтан ба ургамал хоёрын амин шинжийг зэрэг цогцлоосон.
Хорхой өвс нь зун ургамал мэт ургаж байгаад, өвөл болмогц шавьж болон хувирдаг байна.
Хорхой өвс нь найрлагандаа 19 төрлийн микроэлемент, минералууд, 18 төрлийн амин хүчлүүд, нийт 77 төрлийн микро болон макро элемэнт, 80 гаруй төрлийн фермент агуулдаг байна. Эдгээрээс хамгийн чухал нь байгалийн антиоксидант юм.