Хорхой өвсний ач тус

Хорхой өвсний ач тус

  • 2022-02-15 19:17

Хорхой өвс нь ургамлын болон хорхой маягийн хоёрдмол амьдралтай бөгөөд байгалийн антибиотик гэж нэрлэгддэг. Хятадад хорхой өвсийг 1200 жилийн өмнөөс нээн хэрэглэж ирсэн ба нутгийн хүмүүс энэ ургамлыг бурхнаас илгээсэн бэлэг гэж үздэг.

1998 он хүртэл нийтэд хаалттай байсан ба энэ бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүмүүсээс Хятадад 240 нас насалсан хүн байдаг.

Эртний Хятадын хаадууд, хааны гэр бүлийнхэн хэрэглэдэг байсан ба жирийн хүмүүс хар сувдаар сольж хэрэглэдэг байжээ гэсэн мэдээлэл бий.

Хорхой өвс нь далайн түвшнөөс дээш 3500-4000 м-ийн өндөр Хятад, Төвдийн ууланд ургадаг ба 2 жил газрын хөрсний гүнд хүйтэн, харанхуй, хүчилтөрөгчийн дутагдалтай орчинд авгалдай болж, таана, хунчир, тарна зэрэг ургамлын үндсээр хооллож тэжээллэг бодисуудыг хуримтлуулан маш тэсвэртэйгээр амьдраад 3 дахь жилийнхээ зун болоход газрын хөрснөөс цухуйсан үслэг ишнүүд ургаж, ургамал болдог учраас ургамал болон амьтны аймагт багтдаг хоёрдмол амьдралтай биологийн ховор бүтэц юм. 100 гаруй төрлийн өвчнийг анагаах чадалтай.

XXI зуунд эмчилгээгүйд тооцогддог монголчуудын дунд түгээмэл тархаж байгаа бүх төрлийн хортой, хоргүй хавдар, элэгний хатуурал, сүрьеэ, ходоодны шархлаа, бөөрний архаг үрэвсэл болон дутагдал, уушигны багтраа зэрэг өвчний үед эмийн эмчилгээтэй хавсрах болон дангаар нь хэрэглэхэд маш сайн үр дүн өгдөг.

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.